АНУ оросын пуужин хэрэглэхийг хориглосныг “Роскосмос” корпорац тайлбарлав
Сансрын хөлөг, хиймэл дагуул хамтран хөөргөхийг хориглож буй орнуудын жагсаалтад Орос улсыг оруулахаар АНУ-ын батлан хамгаалах яам шийдвэрлэснийг төрийн мэдлийн “Роскосмос” корпорац тайлбарлажээ. Энэ тухай мэдээ корпорацын сайтад тавигдсан байна.
“Роскосмос” корпорац америкийн талын үйлдлийг буруушаагаад, энэ шийдвэрийг сансрын үйлчилгээний олон улсын зах зээлд шударга бусаар өрсөлдөж байгаагийн ээлжит илрэл хэмээн тодорхойлжээ.
“Хэрэг дээрээ, энэ нь америкийн үйлдвэрлэгчдийг оросын пуужин-сансрын салбартай хамтран ажиллах боломжгүй болгож, олон улсын зах зээлд сансрын аппарат хөөргөх хэрэгсэл ашиглахыг хиймлээр хязгаарлах гэсэн санаархал юм” гэж “Роскосмос” корпорац үзэж байна.
2023 оноос Оросын эсрэг авах хязгаарлалт нь арилжааны үндсэн дээр сансрын аппарат тогтмол хөөргөх олон улсын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох юм гэдгийг мэдээнд бас цохон заажээ.
АНУ оросын хөөргөх хэрэгсэл ашиглах, түүнчилэн Оростой хамтран арилжааны зорилгоор пуужин хөөргөхийг хориглох гэж байгаа нь тавдугаар сарын 30-нд тодорхой болсон юм. Энэ шинэ хязгаарлалт нь хиймэл дагуул болон хиймэл дагуулын холбооны үйлчилгээ үзүүлэх зорилгоор тойрог замд пуужин хөөргөх хэрэгслүүдийг хамарч байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ