ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Үр тарианы тариалалт 70 хувьтай байна
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Энэ жилийн тариалалтын ажил графикийн дагуу явагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт тариалах талбайн 70 орчим хувьд үр тариа тариалсан. Хүнсний ногооны тариалалт 30 хувьтай явж байна.
Үр тарианы бүс нутгаар хур бороо ховор байгаа нь бидний санааг зовоож байна. Тариалалтай холбоотой хүн амын хүнсний ногооны хангамжийг сайжруулах асуудал байдаг. Энэ хүрээнд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Өнөөдөр манай улсад 27 га өвлийн хүлэмж байна. Зуны хүлэмж 60 гаруй га-д тариалалт хийж байдаг. Зах зээл дэх хүнсний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Импортоор 16 мянган тонн нарийн ногоог импортоор авсан тоо байдаг. Тиймээс манай яам хүлэмжийн аж ахуйн хангамжийг сайжруулахад онцгой анхаарсан.
Одоогийн байдлаар 20.5 сая төл хүлээж аваад байна. Одоогоор 85 сая толгой мал өсөн бойжиж байна хэмээн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ