17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр  өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 78,568,153 төгрөгийн үнийн дүн бүхий 381,045 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс " Хөх Ган" ХК (HGN +6.25%) болон  "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +3.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -13.92%) болон "Монгол Шилтгээн" ХК (MSH -12.50%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.97 хувиар буурч, 19759.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,361,005,724,288.44 төгрөг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ