Володимир Зеленски Украины парламентыг тараах тушаал гаргажээ
Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Володимир Зеленски тус улсын парламент буюу Радаг тараах тушаал гаргасан аж.
Тэрээр түүнчлэн Украины Батлан хамгаалахын сайд, Ерөнхий прокурор, Тагнуулын төв газрын дарга нарыг огцруулахыг шаарджээ.
Володимир Зеленски үүнээс гадна Оростой найрсаг харилцаа тогтоох эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулах санаачлага гаргасан байна. Гэхдээ тэрээр Украины Донбасст түрэмгийлэл үйлдэж, Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн Оростой ямар нэг найрсаг харилцаа тогтоохгүй гэдгээ мэдэгджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ