Хоёр дараалж сүйрсэн “Boeing 737 MAX” загварын онгоцны нислэгийг АНУ-д сэргээнэ
АНУ-ын Иргэний нислэг удирдах газраас мэдээлснээр, Индонез болон Этиопт осолдон олон зуун хүний аминд хүрсэн “Boeing 737 MAX” загварын онгоцыг ирэх зургадугаар сараас нислэгт гарахыг зөвшөөрөөх ажээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Индонезийн “Lion Air” компанийн энэ загварын онгоц осолдож, 189 хүний аминд хүрсэн билээ. Харин энэ жилийн гуравдугаар сарын 10-нд Этиопийн “Ethiopian Airlines” компанийн мөн загварын онгоц техникийн ижил саатлаас үүдэн осолдоход 157 хүн амь насаа алдсан юм.
“Boeing” компанийн тэргүүн Деннис Меленберг дээрх хоёр осолд MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) буюу манёврын үзүүлэлтийг сайжруулах системд доголдол гарсныг хүлээн зөвшөөрсөн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ