НАТО Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна
Европ дахь НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагч генерал Тод Уолтерс Украинд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхээр амлав. Тэр тус эслийн цэргийн хорооны хуралдааны дүнгийн тухай хэвлэлийн хурлын үеэр ингэж мэдэгджээ.
Энэ нь цэргийг үргэлжлүүлэн сургаж, “Украины нутаг дэвсгэрийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг” хэлж байгаа юм гэж тэр тодруулан тайлбарласан байна.
Украиныг НАТО-гийн стандартаар шинэчилэн зэвсэглэх ажилд аюул учирч болох юм гэж тус орны батлан хамгаалахын сайд Степан Полторак тавдугаар сарын 22-нд сануулсан юм. Украин НАТО-д элсэхийн тулд хэд хэдэн шинэтгэл, түүний дотор зэвсэгт хүчинд шинэтгэл хийх ёстой гэж тэр хэлсэн байна.
Ерөнхийлөгч Зеленский сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр хэлэхдээ, Украиныг Европ болон НАТО-тай нэгтгэх чиг бодлогыг иргэд өөрсдөө сонгосон, харин хүмүүс хүссэн зүйлээ авах нөхцлийг хангах нь төрийн тэргүүний зорилт мөн гэж мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ