Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй маргааш огцорно


Их Британи Европын холбооноос гарах “Brexit хөтөлбөр гацаанд орсноос үүдэн тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй маргааш огцрох болсон тухай “The Times” сонин уламжлав.

Тереза Мэй энэ сарын 21-нд улсынхаа парламентад Европын холбооноос гарах шинэ баримт бичгээр бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлт тавьсан ч дэмжигчид нь хүртэл эсэргүүцсэн байна. Тэр ч бүү хэл парламентын спикер Андреа Лидсом санал зөрөлдөж буйгаа илэрхийлэн огцорсноо мэдэгджээ.

Уг нь үүнээс өмнөхөн Тереза Мэйг энэ оны есдүгээр сард болох Их Британийн эрх баригч Консерватив намын их хурал хүртэл албан тушаалаасаа буухгүй гэж үзэж байсан билээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ