Зеленский Орост үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгохыг АНУ-д уриалав

      Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийг нь тангараг өргөх ёслолд оролцохоор Киевт ирсэн Цагаан ордны төлөөлөгчидтэй уулзсан байна. Төрийн тэргүүний хэвлэлийн албанаас  ингэж мэдээлжээ.

Хэлэлцээ хийх үеэр Зеленский Орост үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгохыг америкийн засаг захиргаанд  уриалсан байна. “Бид Донбасс болон Крымд оросын түрэмгийллийг бие даан зогсоож  чадахгүй. Тиймээс бидэнд та бүхний тусламж хэрэгтэй.  ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цаашид чангатгахыг би АНУ-д уриалж байна” гэж ерөнхийлөгч хэлжээ.

Зеленский АНУ-ыг  Украинд ардчилсан шинэтгэл хийх үлгэр дууриал болж байна хэмээн тодорхойлоод,  Донбасст зэвсэгт мөргөлдөөн үршэлжилж байгаа ч, манай оронд өөрчлөлт  гаргах болно” гэж онцлон тэмдэглэсэн байна. Төрийн тэргүүн улс орны бүрэн эрхт байдлыг сэргээхэд туслаж байгаа АНУ-д талархал илэрхийлээд,  Америкийн удирдагч Дональд Трамптай удахгүй уулзана хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. 

АНУ Зеленский болон Дээд радын шинэ бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж эхлэхийг  тэсч  ядан хүлээж байна гэж түрүүнд нь тангараг өргөх ёслолын үеэр АНУ-ын эрчим хүчний үйлдвэрийн сайд Рик Перри мэдэгдсэн юм. Трамп энэ хүсэлтийг уламжилж өгөхийг  хүссэн юм гэж  сайд хэлсэн байна. 

Владимир Зеленский тангараг өргөх ёслолын үеэр хэлэхдээ, Дээд радыг тараах тухай зарлаад,  Засгийн газрыг огцруулах, депутатын халдашгүй эрхийг хүчингүй болгох, хууль бусаар баяжихын эсрэг хууль батлах  өөрийнх нь шаардлагыг биелүүлэхэд депутатуудад хоёр сарын хугацаа өгчээ. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ