9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 139,763,306 төгрөгийн үнийн дүн бүхий1,805,478 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR +2.86%) болон  "Монос Хүнс" ХК (MFC +2.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.88%) болон "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL -4.19%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 156 ширхэг үнэт цаасыг 16.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна

"TOP 20" индекс 0.36 хувиар буурч, 20173.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,379,001,932,012.39 төгрөг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ