Зеленскийн тангараг өргөх ёслолд уригдсан хүмүүсийн нэрс тодорхой болов


    Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленскийн тангараг өргөх ёслолд таван улсын төрийн тэргүүн ирнэ.  Украины ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Екатерина Зеленко Twitter-т ингэж мэдээлжээ.

Түүний бичсэнээр, ёслолд Латви, Литва, Эстон, Гүрж, Унгарын Ерөнхийлөгчийг урьсан байна. Ёслолд  АНУ-ын эрчим хүчний үйлдвэрийн сайд, Гүрж, Канадын батлан хамгаалахын сайд болон  Францын Европын асуудал эрхэлсэн сайд бас оролцох  ажээ.

Үүнээс гадна,  тангараг өргөх ёслолд Туркийн дэд ерөнхийлөгч, Молдавын Ерөнхий сайд, Азербайжаны Парламентын тэргүүн, түүнчилэн Белорусь, Румын, Болгар, Словакийн Ерөнхий сайдын орлогч нар ирэх юм байна. Улс орнуудын дээд тушаалын нийт 40 гаруй төлөөлөгчийг урьсан гэж Зеленко дурджээ.

Тангараг өргөх ёслол тавдугаар сарын 20-ны даваа гарагт орон нутгийн цагаар бага үдийн 10 цагт эхлэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ