Путин ХХI зууны оросын гол зэвсэг юу байхыг нэрлэжээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн асуудлаархи зөвлөлгөөн дээр үг хэлэхдээ, лазерын зэвсэг  ХХI зууны туршид оросын армийн байлдааны чадавхийг тодорхойлох болно гэж мэдэгджээ. РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.

 

“Лазерын зэвсэг бүтээх төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь туйлын чухал юм” гэж  төрийн тэргүүн тэмдэглэжээ.

 

Лазерын “Пересвет” цогцолбор болон нисэх онгоцны дууны хурднаас илүү хурдтай пуужингийн “Кинжал” цогцолборыг практикт  турших боломжийг авч үзэхийг Путин бас санал болгосон байна.

 

Оросын төрийн тэргүүн өнгөрч байгаа долоо хоногт цэргийн асуудлаар цуврал зөвлөгөөн хийж, батлан хамгаалахын чиглэлийн хэд хэдэн үйлдвэрээр орсон юм.

“Пересвет”, “Кинжал” цогцолбор, түүнчилэн зайнаас удирддаг  шумбагч “Посейдон” аппарат болон цөмийн хөдөлгүүр бүхий “Буревестник” далавчит пуужинг 2018  оны гуравдугаар сард танилцуулсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ