Монголын хүмүүнлэгийн тусламжийг Сирид хүргэв

     Оросын цэргийнхэн  сирийн Лакатия мужийн дайны хөлд хамгийн их өртсөн нутагт  Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ. Тэмцэлдэгч талуудыг эвлэрүүлэх  Оросын төвийн төлөөлөгч Владимир Ладейнов  сэтгүүлчдэд ингэж мэдээлсэн байна.

 ОХУ-ын цэрэг-сансрын хүчний нисэх онгоцоор хүргэсэн Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийг  тараах ажил дайны хөлд  нэрвэгдсэн Сирийн нутгуудад эхлэснийг түрүүнд нь мэдээлж  байсан юм.

 “Бид Зама  тосгонд ирээд байна. Тэмцэлдэгч талуудыг эвлэрүүлэх төв, Монгол улсаас ирсэн хүнсний онц шаардлагатай бүтээгдэхүүн болон хүмүүнлэгийн тусламжийг энд авчирсан юм” гэж Ладейнов хэлсэн байна.

 Оршин суугчид лаазласан мах,  цагаан будаа, гурил, элсэн чихэр, цай, түүнчилэн хөнжил, гудас зэрэг тусламжийн бараа  хүлээн авчээ.  Мөн сургуулийн сурагчдад хичээлийн хэрэгсэл тарааж өгсөн байна.

      Зама тосгон уулын Латакия мужийн хүрч очиход хэцүү нутагт байдаг юм. Энд  ердөө 8 мянган хүн аж төрж байгаа  бөгөөд бараг бүх эрчүүд фронтод явж, тэднээс 250 нь амь үрэгдсэн юмуу сураггүй олж, 300 гаруй нь шархаджээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ