Парист Эйфелийн цамхгийн 130 жилийн ойг тэмдэглэлээ
Парис төдийгүй бүх Францын бэлгэдэл болсон Эйфелийн цамхийг босгосны 130 жилийн ойд зориулсан томоохон концерт, лазер ашигласан өнгөт үзүүлбэр өчигдөр болжээ.
Парисийн захирагч Анн Хидалго баярны арга хэмжээг нээсэн бөгөөд тус ангийн онц сурлагатан бага ангийн 1300 сурагчид Эйфелийн цамхагийн оройд гарах эрх олгосон байна. Дараа нь Францын алдарт хөгжмийн зохиолч, дуучин Жанн Аддед ая дуугаа өргөжээ.
Улмаар модернист уран бүтээлч Жак Оффенбах өвөрмөц лазерын шоу сонирхуулсан байна. Өнгөрсөн жил Парисийн Дарь эхийн сүмийн хананд лазерын гэрлээр сонин содон түүх өгүүлж олон зуун мянган хүний сонирхол татсан тэрээр энэ удаа Эйфелийн цамхгийн бүх гэрлийг унтрааж мөн л гайхамшигтай үзүүлбэр толилуулсан байна.
Энд тэмдэглэхэд, Францын инженер Густав Эйфелийн 1889 онд дэлхийн яармагт зориулж босгосон энэхүү цамхгийг тухайн үед Парисийг гутаасан байгууламж хэмээн ихэд шүүмжилж байв. Харин өдгөө Эйфелийн цамхаг нь дэлхийн хамгийн их хүн үзэж сонирхон зураг авахуулдаг газар болжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ