“Huawei” компанийг хар дансанд оруулна
Тус компани АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулж байна гэж америкийн худалдааны яам тэмдэглэжээ.
АНУ-ын Худалдааны яам “Huawei Technologies Co. Ltd” компани болон түүнтэй холбоо бүхий хуулийн этгээдүүдийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулна. Тус яамны хэвлэлийн алба зохих мэдэгдэл тараасныг ТАСС агентлаг мэдээлжээ.
“Huawei” америкийн үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулж байгаа нь тус компанийн арилжааны ажилд Худалдааны яам хөндлөнгөөс оролцох үндэс болсон байна.
Түрүүнд нь “Financial Times” сонин учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, АНУ-нын ерөнхийлөгч Дональд Трамп “Huawei Technologies Co. Ltd” компанийн үйлдвэрлэсэн алсын холбооны аливаа тоног төхөөрөмж ашиглахыг америкийн компаниудад хэрэг дээрээ хориглосон захирамж гаргаж болохыг мэдээлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ