Путин, Помпео нарын хэлэлцээрээр ямар асуудлууд хөндөгдөв?

     Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Сочи хотод олон цагийн  хэлэлцээ хийж,  хоёр талын харилцааны тухай, олон  улсын тулгамдсан асуудлуудын тухай ярилцжээ.  Сайд нар хэлэлцээнийхээ дүнгийн талаар Оросын ерөнхийлөгч Владимир Путинд ярьсан байна.

Америкийн дипломат бодлогын байгууллагын тэргүүний Орост хийсэн анхны ажлын айлчлал хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн юм.  Помпео ирмэгцээ Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийж, хэлэлцээний дараа стгүүлчидтэй уулзаж,  сүүлд нь  оросын төрийн тэргүүн түүнийг хүлээн авч уулзжээ.

Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков  Путин, Помпео нарын уулзалтын зарим  зүйлийн талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна.  "Одоогоор тодорхой ахиц мэдрэгдэхгүй байгаа нь мэдээж, гэхдээ Америкийн талаас ажил хэрэгч байдал гаргаж байлаа” гэж Ушаков мэдэгдээд,  хоёр тал харилцаагаа сайжруулж, харилцах бүхий л сувгийг сэргээхийг сонирхож байгаа нь чухал юм гэж онцлон тэмдэглэжээ. 

Мөн стратегийн тогтвортой байдлын асуудал, “зэвсэг хураах болон цаашид дэлгэрүүлэхгүй байх” асуудал (Ойрын болон дунд тусгалын пуужинг хязаарлаж, хорогдуулах тухай гэрээ, Сратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээ), БНАСАУ-ын эргэн тойрны байдал (Умард Солонгост хүндэтгэлтэй хандаж, олон улсын зүгээс аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх хэрэгтэй гэдгийг Орос улс мэдэгдсэн байна), Сири (Сирийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, Үндсэн хуулийн хороо ажиллуулж эхлэх шаардлагатай тухай мэдэгдэж), Иран,  Венесуэл (иргэний дайн өдөөх алхам гаргуулахгүй байх), Афганиистаны байдлыг (энэ оронд илүү идэвхитэй ажиллаж, хүчний тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй тухай) хэлэлцжээ.  Харин Украины асуудал хэлэлцээгүй байна. 

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний тухай ч маш товч ярьжээ. “Олон улсын тавцан дээр Америкчуудад л ашигтай байх ямар нэг зүйл хийлгэхээр  Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, ийм зүйл хийхийг шаардаж таарахгүй” гэдгийг мөн товч дурдсаныг  Ушаков тэмдэглэсэн байна.

Японы Осака хотод болох “хорийн” дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, АНУ-ын удирдагчид уулзах боломжтой эсэх асуудлыг бас хөндөж ярьжээ. 

“Бид ийм хэлхээ холбоо тогтооход ямагт нээлттэй байдаг, энэ талаар Трампын дэвшүүлсэн саналыг Америкчууд тодорхой болгож өгөх байх хэмээн хүлээж байгаагаа бид хэлсэн” гэж Юрий Ушаков мэдэгдсэн байна. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ