Зеленскийн зөвлөх “Оростой дайтах” чиг бодлогыг хэвээр үлдээхээ амлав

Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой дайтах чиг бодлогыг цаашид баримтлана гэж түүний  зөвлөх Иван Апаршин мэдэгджээ. Тэр телевизийн «Громадське» сувгийн нэвтрүүлгээр ингэж ярьсан байна.


“Бид Украиныг НАТО-д элсүүлэх чиг бодлогыг өөрчлөөгүй, гэхдээ бид  цаг хугацааг хэлэлцээгүй байгаа. Оростой дайтах чиг бодлогыг өөрчлөөгүй, энэ бол дайн” гэж тэр хэлжээ. 

Би Зеленскийтэй  биечилэн уулзах үеэрээ  батлан хамгаалалтын стратегийн бүх талын асуудлыг хэлэлцэж  амжаагүй, гэвч хэд хэдэн асуудлаар байр суурь нэгдмэл байгаа нь эргэлзээгүй  гэж Апаршин тайлбарласан байна.  НАТО-д элсэх, Оростой дайтах асуудлын зэрэгцээ зөвлөх, ерөнхийлөгч хоёр армийг бэлтгэл хүчнээр зузаатгах, нутаг дэвсгэрийн хамгаалалтын орчин цагийн тогтолцоо  бий болгох, цэрэгт авилгатай тэмцэх асуудлыг хэлэлцжээ.


Украины тал таван жилийн дараа Донбассыг буцааж авч болох юм гэж Апаршин тавдугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Крымыг буцааж авах нь илүү алс хэтийн асуудал мөн гэж зөвлөх тэмдэглэсэн юм. Түүнчилэн тэр Зеленскийг Москвад айлчлахгүй байх, оросын удирдагч Владимир Путинтэй хэлэлцээ хийхгүй байхыг  бас анхааруулсан юм.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ