БНАСАУ-ыг ойрын тусгалын хоёр ч пуужин харавсан байж болох юм гэж үзжээ
Япон тэнгисийн зүг ямар болох нь тогтоогдоогүй тийрэлтэт пуужин харавсныг өмнө нь мэдээлсэн билээ.
БНАСАУ өөрийн нутгаас ойрын тусгалын хоёр ч пуужин харавсан байж болох юм. Ёнхап агентлаг БНСУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны мэдэгдсэнийг иш татан пүрэв гарагт ингэж мэдээлжээ.
“Тавдугаар сарын 9-нд орон нутгийн цагаар 16 цаг 29 минут, 16 цаг 49 минутад Пхёнан-Пукто мужийн нутгаас зүүн чиглэл рүү ойрын тусгалын пуужин харавжээ” гэж мэдээнд өгүүлсэн байна. Эхний пуужингийн нислэгийн алслал нь 420 км, хоёр дахь нь 270 км байсныг тэмдэглэж байна.
БНАСАУ ямар болох нь тогтоогдоогүй пуужинг Япон тэнгисийн зүг харавсныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо түрүүнд нь мэдээлсэн юм. Өмнөх туршилтаас хойш ердөө хэдхэн өдрийн дараа Умард Солонгос ойрын тусгалын пуужин дахин харавжээ.
БНАСАУ-ын хийсэн шинэ туршилт японы үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлээгүй гэж Японы ерөнхий сайд Шинзо Абэ онцлон тэмдэглэсэн байна. Дахин пуужин харавсантай холбогдуулан Японы батлан хамгаалах байгууллага яаралтай хуралджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ