Трамп Оросыг дайсан хэмээн үзэхгүй гэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улсыг дайсан хэмээн үзэхийг хүсэхгүй байна гэж мэдэгджээ. Тэр тавдугаар сарын 9-нд Вашингтон хотод сэтгүүлчидтэй уулзахдаа, Герман улс НАТО-гийн хүрээнд батлан хамгаалахын зардалд ДНБ-ийхээ 2 хувийг төлөх ёстой ч, 1 хувийг төлж байна. Гэтэл Герман улс хийж дамжуулах хоолой тавихад нь зориулан Орост олон тэрбумыг төлж байгаа бөгөөд тус улсыг АНУ л хамгаалах ёстой гэж дурдсан байна.
“Харин миний бие Оросыг дайсан хэмээн үздэггүй, Оростой эвтэй байхыг хүсдэг, одоо би Хятадтай нийцтэй байхыг хүсч байна, учир нь би ухаантай хүн. Тэнэг хүмүүс эвтэй, нийцтэй байхыг хүсдэггүй” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн хэлснийг Интерфакс агентлаг иш татан дурджээ.
Бүр энэ долоо хоногт Хятадтай худалдааны хэлцэл байгуулж болох юм гэж Трамп бас мэдэгдсэн байна. Ингэхдээ энэ хэлэлцээрээс өөр маш сайн арга бий, юу гэвэл энэ нь хятадын бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах явдал юм гэж тэр цохон заажээ.
Америкийн төрийн тэргүүн хятадын бараа таваарт нийтдээ 325 тэрбум долларын хэмжээтэй нэмэлт татвар ногдуулахаар сүрдүүлсэн байна. “Бид бүр өнөөдөр баримт бичгүүдийг бэлтгэж эхлэж байгаа” гэж Трамп хэлжээ. Үүнээс гадна, БНХАУ-ын дарга Ши Зиньпинээс “маш сайхан захидал” хүлээж авсан гэж Трамп хэлээд, түүнтэй утсаар ярьж болохыг үгүйсгээгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ