Мадуро төрийн эргэлт хийх оролдсон 50 гаруй цэргийнхнийг армиас халжээ

Венесуэлийн  ерөнхийлөгч Николас Мадуро төрийн эргэлт хийх гэсэн хэмээн оролдсон гэж сэжиглэгдэж байгаа 55 цэргийн хүнийг армиас халж, заримынх нь цолыг бууруулжээ.

Эдгээр цэргийн албан хаагчийг бас тус улсаас гаргах юм байна. Халагдсан хүмүүсийн дунд  үндэсний талнуулын албаны тэргүүн байсан генерал Мануэль Фигуэра, үндэсний гвардийн дэд хурандаа Ильич Санчес нар байгаа  гэнэ.


Үүнэээс гадна, дөрвөн дэд хурандаа, дөрвөн хушууч, дөрвөн ахмад, зургаан дэслэгч, 35 түрүүч байгаа ажээ.

Дөрөвдүгээр сарын 30-нд Венлсуэлд төрийн эргэлт хийх гэж дахин оролдсон юм. Өөрийгөө тус орны ерөнхийлөгч хэмээн зарласан  сөрөг хүчний Хуан Гуайдо Карлос Мадурог түлхэн унагаах ажиллагаа төгсгөлийн шатандаа орлоо гэж мэдэгдсэн юм.

Сөрөг хүчнийхэн өөрсдийг нь цэргийнхэн дэмжинэ хэмээн найдаж байжээ. Гэвч  цөөн тооны цэргийн албан хаагч  л  жагсагчдын талд орсон байна.  Тийнхүү эргэлт хийх оролдлогыг  орой тийшээ даржээ. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ