​Капитал банкны зээлдэгчдийн анхааралд

Капитал банкны Зээлдэгчдийн тус банктай байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр үргэлжилнэ. Та зээлийн төлбөрөө бусад арилжааны банкуудаар дамжуулан зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу өмнө нь төлдөг байсан Капитал банкны дансанд төлнө.

Ингэхдээ:

• Төлбөр хүлээн авагчийн банкийг Капитал банк БЭХА гэх,

• Дансны дугаар гэдэгт зээлдэгчийн харилцах дансны дугаараа бичих,

• Бэлнээр төлөхөөр бол Капитал банкны төв байр /Тэнгис кино театрын урд талд байрлах /-нд ирэхийг мэдэгдье.

Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд холбогдох хууль, гэрээнд заасан хариуцлага хүлээж, Зээлийн мэдээллийн сан дахь зээлийн түүх тань сөрөг болохыг анхаарна уу.

КАПИТАЛ БАНК ДАХЬ БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАГЧ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ