Мьянмад Пулицерийн шагнал гардсан хоёр сэтгүүлчийг суллажээ
Ва Лоун, Кья Со У хэмээх Мьянмагийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Пулицерийн нэр хүнд бүхий шагнал гардаж байсан хоёр сэтгүүлчийг 500 гаруй хоног хорьсны эцэст тус улсын эрх баригчид сулласан тухай “Reuters” агентлаг мэдээлж байна.
Мьянмагийн Ерөнхийлөгч Вин Мьянтын өршөөлийн хуулиар 6520 хоригдлыг сулласны дотор 2017 оны арванхоёрдугаар сард баривчлагдсан дээрх хоёр сэтгүүлч мөн багтжээ.
Ва Лоун суллагдсаныхаа дараа, “Намайг болон Кья Со Уг суллахыг шаардсаар ирсэн дэлхийн хүн бүрт талархлаа илэрхийлье. Гэр бүлийнхнээ, анд нөхдөө удаан хугаацааны дахин харахад сэтгэл хөдлөв. Гэхдээ би юуны түрүүнд сэтгүүлчийн ажилдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Б.Тугv
СЭТГЭГДЭЛ БИЧИХ