Путин, Трамп нар юу ярив

Америкийн талын санаачлагаар Орос, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нар утсаар ярьжээ. Баасан гарагт Кремлийн сайтад ингэж бичсэн байна.

Хоёр орны удирдагчид  хоёр талын харилцааны өнөөгийн байдал, түүнчилэн энэ харилцааг хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцсэнийг мэдээнд тэмдэглэжээ.  Ингэхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг онцлоод, тухайлбал төрийн тэргүүн нар харилцан ашигтай худалдаа-хөрөнгө оруулалтын харилцаа чухал болохыг тэмдэглэсэн байна. 

Оросын удирдагч америкийн төрийн тэргүүнтэй ярихдаа, саяхан Владивосток хотод  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзсан дүн, түүнчилэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох ажил чухал болох асуудлыг хэлэлцжээ. 

Хоёр тал Украинд саяхан болсон сонгуулийн дараахи  тус орны байдлыг  тусад нь хөндөж ярьсан байна. Украины удирдлага “украины дотоодын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд гол ач холбогдолтой Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх талаар бодит алхам” хийнэ гэдэгт найдаж байгаагаа Путин илэрхийлсэн байна.

Түүнчилэн оросын ерөнхийлөгч Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхын америкийн эрх баригчдад уриалаад, ийм үйлдэл нь тус орны  улс төрийн зохицуулалтын үйл явцад саад болж байгааг онцлон тэмдэглэжээ.

Путин, Трамп нар бараг цаг хагас  ярьсан байна. Яриа бүхэлдээ “нааштай” болсныг Цагаан ордон мэдээлжээ. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ