Улс орнуудын төв банкууд алт худалдан авах нь эрс нэмэгджээ


Дэлхийн улс орнуудын төв банкууд энэ оны эхний улиралд сүүлийн зургаан жилд ажиглагдаагүй их алт худалдан авсан тухай Дэлхийн алтны зөвлөл (WGC) мэдээлж байна.

Төв банкууд 145.5 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 68 хувиар их байгаа аж. Энэ үзүүлэлтээр Орос тэргүүлжээ. Тус улс АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ улам өргөжвөл доллараас хамаарахаа ийм аргаар багасгахыг зорьж буй.

Долларын худалдан авалтаар Оросын дараа Хятад оржээ. АНУ-тай эдийн засгийн дайны байдалд буй тус улс доллараас татгалзан активдаа алтны хэмжээг шуурхай нэмэгдүүлж байна.

Энэ оны эхний улиралд түүнчлэн Турк, Казахстан, Эквадор, Катар, Колумбийн төв банкууд их хэмжээний алт худалдан авчээ.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ