АНУ-ын цэргийн ажиллагааны явцад олон арван энгийн хүн амь насаа алджээ

Ирак, Сири, Афганистан болон Сомали улсад АНУ-ыг цэргийн ажиллагаа явуулах үеэр 2018 онд эдгээр оронд наад зах нь 120 энгийн оршин суугч амь үрэгджээ.  Пүрэв гарагт нийтлүүлсэн Пентагоны жил тутмын илтгэлд ингэж дурдсан байна.

Ирак, Сирид 42 хүн, Афганистанд 76, Сомалид бас хоёр энгийн оршин суугч алагдсан гэж конгрессын хүсэлтээр гаргасан АНУ-ын батлан хамгаалах яамны тайланд өгүүлжээ.  Эдгээр оронд нийтдээ 65 хүн шархадсан байна. “Цэргийн байгууллага Ливи, Йеменд энгийн хүн амын хүлээсэн хохирлын тухай лавтай мэдээлэл аваагүй” гэж илтгэлд бас дурджээ. 

“2018 онд АНУ-ын батлан хамгаалах яамны бүхий л ажиллагааг хууль дүрэм, тухайлбал  дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай хуулийн дагуу явуулсан юм” гэж илтгэлд бичсэн байна. 2017 онд тус яамны ийм тайланд энгийн амын хүлээсэн хохирлын тухай дурдаагүй юм. 

Эвслийн хүчин агаараас цохилт өгсний улмаас  Ирак, Сирид  наанадаж 841 хүн амь үрэгдсэнийг 2014 оны наймдугаар сараас энэ хоёр оронд эвслийн орнуудын явуулж буй  “Inherent Resolve” ажиллагааны штабаас 2018 оны хоёрдугаар сард хүлээн зөвшөөрчээ. 


С.Инда 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ