Зеленский Путинд хариу өгөв

      Орос, Украины хоорондох нийтлэг зүйлсээс улсын хил л үлдсэн юм гэж Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленский өөрийн Фейсбоокт бичжээ. 

Хоёр орны ард түмэнд нийтлэг зүйл олон бий гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин хэлснийг Зеленский ингэж тайлбарласан байна. Украин  Крымын хойгийг алдаж, Донбасст түрэмгийлэлтэй тулгарсан учир хоёр улсын хооронд улсын хилээс өөр нийтлэг зүйл байхгүй гэж Зеленский бичжээ.

“Украины зүгээс сөөм газар бүртээ (хилийн) тавих хяналтыг  Орос улс буцааж өгөх ёстой” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Украинд нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглож, Донбассын оршин суугчдад паспорт олгох  цэгүүд нээж, түүнчилэн Керчийн хоолойд Украины усан цэргүүдийг саатуулсан зэрэг Оросын талын гаргасан шийдвэрийн тухай  тэр дурджээ. “Үүнийг “ах дүүгийн” харилцаа хэмээн  хэлэх аргагүй юм” гэж Зеленский төгсгөлд нь бичсэн байна.

Зеленскийтэй хэлэлцээ хийх төлөвийн тухай Путин дөрөвдүгээр сарын 29-нд ярихдаа,  хэрвээ нэг иргэншилтэй болох тохиолдолд Орос, Украинчууд “гагцхүү хожино” гэж мэдэгдсэн билээ. Үүнээс хэдэн өдрийн өмнө тэр бүх Украин хүнд Оросын иргэний харъяаллыг хялбаршуулсан журмаар олгох санааны тухай ярьсаныг Зеленскийн зүгээс эрс шүүмжилээд, Украин улс “дангаар захирах болон авилгад идэгдсэн дэглэмд хэлмэгдэж  буй бүх ард түмний төлөөлөгчдөд” Украины иргэншил олгох болно хэмээн мэдэгджээ. 

Украины зарим иргэнд  Оросын иргэншил олгох журмыг хялбаршуулсан хоёр зарлигт Путинийг гарын үсэг зурсаны дараа улс төрчдийн хооронд эчнээ  мэтгэлцээн өрнөсөн юм.  Энэ хоёр баримт бичгийн нэг нь Украины Донецк, Луганск мужийн зарим нутгийн оршин суугчдад хамаатай  бөгөөд эдгээр нутаг Донбассын тусгаар тогтнолоо бие даан  зарласан хоёр бүгд найрамдах улсын хяналтад хэрэг дээрээ байдаг юм.  Оросын төрийн тэргүүн тавдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан нөгөө  нэг зарлигтаа ийм эрх авсан хүмүүсийн жагсаалтыг өргөжүүлж,  тодруулан тайлбарласан  юм. 

АНУ, Европын холбоо болон Украин улс Оросын эдгээр үйлдлийг шүүмжилж, харин оросын тал энэ арга хэмжээ нь хүмүүнлэгийн шинжтэй юм гэж мэдэгджээ. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ