Тайландын хаан генералтай гэрлэжээ
Тайландын хаан Маха Вачиралонгкорн буюу Х Рама генерал Сутхида Вачиралонгкорнтой гэрлэснээ зарласан тухай “South China Morning Post” сонинд мэдээлжээ. Сутхида Вачиралонгкорн Хааны гвардийн тусгай ангид алба хааж байсан аж.
Х Рама 2016 онд 70 жил хаанчилсан өөрийн эцэг Пхумипхон Адульядет буюу IX Рамаг нас барсны дараа хаан ширээг залгамжилжээ. Гэхдээ Тайландын Чакри удмын хаануудын уламжлал ёсоор хаан ширээнд залах ёслол хэсэг хугацааны дараа болдог юм байна.
Х Рамаг хаан ширээнд залах ёслол өнөөдөр Бангкок дахь Хааны их ордонд болон Буддын сүмд эхэлж тав хоног үргэлжлэх аж. Ёслол явах Бангкокын гудамж дахь долоон км замд Тайландын өнцөг булан бүрээс 150 мянган хүн ирж сонирхох төлөвтэй.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ