Дэлхий бага гарагтай мөргөлдөж болзошгүйд NASA бэлтгэж байна
Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжилэн судлах үндэсний газар – НАСА дэлхий бага гарагтай мөргөлдөж болзошгүйд бэлтгэж, сансрын биетийг устгах сургуулилт хийж байгаа ажээ.
НАСА болон Европын сансрын агентлагийн эрдэмтэд аюултай бага гараг Дэлхийд ойртож ирж болзошгүй хэмээн үзэн, сургуулилт хийж эхлэсэн тухай “Индепендент” сонинд ийнхүү бичжээ.
Бага гараг хэзээ ч дэлхийтэй мөргөлдөж магадгүй гэдэгт Америкийн энэ байгууллагын захирал Жим Брайденстайн илтгэлтэй байгаа ажээ.
“Энэ нь Голливудын тухай, киноны тухай ярьж байгаа хэрэг биш гэдгийг хүмүүс ойлгож байгаа гэдгийг бид лавтай мэдэх учиртай” гэж Брайденстайн Вашингтонд болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.
Нэг хувилбараас үзвэл, 10 жилийн дараа ингэж мөргөлдөж магадгүй байгаа ажээ. 2019PDC гэж нэрлэсэн энэ бага гарагийг эрдэмтэд олж нээсэн юм. Дэлхийтэй мөргөлдөх магадлал эхлээд 50 000-д 1, харин дараа нь 100-д 1 байж болох юм гэж үзэж байжээ. Тийнхүү, энэ гараг 1%-ийн мөргөлдөх магадлалтайгаар 2027 онд Дэлхийд ойрхон өнгөрч болох юм.
Ирээдүйд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд иймэрхүү сургуулилт хийх шаардлагатай гэдэгт шинжээчид итгэлтэй байна.
Агентлагийн захиралын хэлсэнээр, НАСА манай гарагийн хувьд аюултай бага гарагуудын 90%-ийг ажиглаж байгаа гэнэ. 2021 онд эрдэмтэд тэнгэрийн ийм биетүүдийн нэгийг сансрын аппаратаар мөргүүлсэнээр, түүний таяг тойрог замыг өөрчлөхөөр оролдож байгаагаа тэмдэглэн хэлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ