Хойд Каролины их сургуульд хоёр хүн буудуулж амь үрэгдэв


АНУ-ын Шарлотт хот дахь Хойд Каролины их сургуулийн хотхонд хоёр хүн буудуулж амь үрэгдсэн тухай “WBTV” телевиз мэдээлж байна. Мөн дөрвөн хүн шархджээ. Шархдагсдаас хоёр хүний биеийн байдал туйлын хүнд байгаа гэнэ.

Их сургуулийн удирдлага хотхонд буй хүмүүст хандан аюулгүй газар нуугдахыг зөвлөжээ. Хэрэг болсон газар аврагчид болон цагдаа нар ажиллаж байгаа аж.

Аллагад 22 настай Тристан Эндрю Терреллийг сэжиглэн баривчилжээ. Аллагын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ