Акихито хаан ширээгээ орхисноор Японд Рейвагийн шинэ тоолол эхлэв

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын 125 дахь эзэн хаан Акихито суудлаа орхисон тухай албан ёсоор мэдэгджээ. Тэрээр, “Эзэн хаан тусгайлан гаргасан хуулийн дагуу сайн дураар эрх мэдлээсээ татгалзлаа. Акихито болон хатан хаан Мичико нарт Японы ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэсэн байна.

Үүнээс өмнө Акихито Токиогийн сүмд нарны бурхан Аматерасу болон өвөг дээдэстээ мөргөж, хаан суудлаа орхиж буй тухай албан бичиг уншжээ. Сүүлийн 200 жилд Японы эзэн хаан ийнхүү сайн дураараа огцроогүй аж.

Акихито манай эриний өмнөх 660 онд Японы хаанаар өргөмжлөгдсөн Жиммугийн удам бөгөөд 1989 онд хаан ширээнд суужээ.

Өнөөдөр түүний хүү Нарухито эзэн хаанаар өргөмжлөгдсөнөөр Японд Хейсейн тоолол өндөрлөж, шинэ Рейвагийн тоолол эхлэх аж.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ