Украины Ровенскийн атомын цахилгаан станцад гарсан түймрийг унтраажээ
Украины Ровенскийн атомын цахилгаан станцын гуравдугаар блокт өчигдөр орой 21.07 цагт гарсан түймрийг цагийн дотор унтраасан тухай тус станцын мэдээллийн албаны дарга Петр Кратик мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
Станцын гуравдугаар блокийн трансформатор шатсан ба түймрийг 22.05 цагт бүрэн унтрааж дуусчээ. Түймэр унтраах ажиллагаанд 36 хүн, 10 машин техник оролцсон байна.
Ровенскийн атомын цахилгаан станцын ойр орчмын цацраг идэвхт бодисын хэмжээ нэмэгдээгүй ажээ. Тус цахилгаан станцын нэг, дөрөвдүгээр блокууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар блокт түймэр юуны улмаас гарсныг тогтоож эхэлжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ