Тавдугаар сард хэзээ соронзон шуурга болох нь тодорхой болов

Тавдугаар сарын 1-2-нд  Дэлхийн соронзон орон өөрчлөгдөх таамаглал байна. Энэ нь хүчтэй биш өөрчлөлт  байх бөгөөд цаг агаарын өөрчлөлтөөс хамааралтай хүмүүст  таагүй байдал үүсгэхгүй. 

Мөн   цаг агаарын өөрчлөлтөөс хамааралгүй хүмүүст ч мэдээж  асуудал учирахгүй.  Гэхдээ  ийм хүчтэй биш өөрчлөлт тавдугаар сарын 7-нд  бас тохионо. 

Харин 5-нд соронзонгийн маш хүчтэй шуурга болох төлөвтэй байна. Энэ өдөр цаг агаарын өөрчлөлтөөс хамааралтай хүмүүс амархан ядарч, толгой нь өвдөнө.  Ер нь сэтгэл санааны хувьд  ийм хүмүүс  илүүтэй цухалдаж, сэтгэл гутралд орох магадлалтай.  Үүнээс гадна,   даралттай  болон зүрх-судасны өвчтэй хүмүүсийн бие тавгүйрхэж, үндсэн өвчин  нь хурцдах төлөвтэй байна.  


Тавдугаар сарын 11-нээс 17-ны үе нь бас илүү асуудалтай  байх болно.  Энэ үед  архаг өвчтэй  хүмүүс  онцгой анхааралтай байх  хэрэгтэй. Ингэхдээ цаг уурын өөрчлөлтөөс хамааралгүй эрүүл хүмүүс  ч анхааралтай байх нь илүүдэхгүй.

Нарны оргил идэвхижлийн үе  сарын дундуур таарч байгаа нь хүмүүсийн  биеийн байдалд нөлөөлнө, тавдугаар сарын 20-25-нд ээлжит хүнд үе тохионо. Ингэхдээ хүмүүсийн биеийн биш, харин сэтгэц-сэтгэл санааны   байдалд голлон нөлөөлөх ажээ.

Анхаарал төвлөрч  өгөхгүй, ой санамж муудах учир,  ахиухан  анхаарал төвлөрүүлэхийг  шаардсан  тийм  төрлийн үйл ажиллагаанаас татгалзах нь дээр.

Тавдугаар сард болох хамгийн хүчтэй соронзон шуургын сүүлчийнх нь тавдугаар сарын 28-нд тохионо.  Энэ өдөр удаан хугацааны аялал  юмуу биеийн нэлээд хүч шаардсан ажил төрөл хийхээр төлөвлөхгүй байх нь дээр.   Энэ өдөр настай хүмүүс болон хүүхдүүд эрсдэлийн онцгой бүсэд байж  болно.


Бусад бүх хүн артерийн даралт (огцом ихсэх), түүнчилэн зүрх, судасны үйл ажиллагаагаа (доголдож болох) ажиглаж байх шаардлагатай. Энэ өдөр биеийн хүчний элдэв ачаалал авахаас зайлсхийн, амрах нь дээр. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ