Венесуэлд төрийн эргэлт хийх гэсэн ээлжит оролдлого бүтэлгүйтэв

Венесуэлийн арми хууль ёсны эрх баригчдад үнэнч хэвээр байна. Ерөнхийлөгч Николас Мадуро ингэж мэдэгджээ.  Өмнө нь сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эрх баригчдыг түлхэн унагаах ажиллагаа явуулж эхлэхийг уриалсан байна. Тийнхүү  бүх зүйл цагдаа нар болон эсэргүүцэгчдийн хоорондын мөргөлдөөн болжээ.  АНУ-ын төрийн департамент Гуайдог дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Вашингтоны засаг захиргаа бүхий л хувилбарыг судлаж байгааг Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах  Жон Болтон хэлжээ. Тийнхүү тэр Венесуэлд АНУ цэрэглэн халдаж болох эсэх тухай асуултад ингэж хариулсан байна.


Каракас хотын гудамж талбайд эмх замбараагүй явдал болж, машин тэрэг шатаж, буун дуу сонсогдож байгаа ажээ.  Цагдаа нар радикал үзэлтнүүдийг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий, усан хөөрөг хэрэглэсэн байна.  Сөрөг хүчнийхэн  ерөнхийлөгчийн ордон руу дайрч, цэргийн хуяагт машинууд руу шатаагч хольц бүхий лонх шидэж байжээ. Үүний хариуд хатуу арга хэмжээ авсанаар  олон арван хүн хэлмэгдсэн байна. 

Гуайдо цөөн тооны цэргийнхнийг худалдаж авсаныг мэдээлж байна.  Тэд зэр зэвсэг булааж авсан байж мэднэ. Гэвч төрийн эргэлт хийх гэсэн ээлжит оролдлого бүтэлгүйтжээ. Олонхи офицер  хууль ёсны эрх баригчдад үнэнч хэвээр байна.


“Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тус орны бүх цэргийн тойргийн захирагч нартай хэлэлцээ хийж, тэд ч түүнийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ” гэж Николас Мудурогийн албан ёсны твиттерт тэмдэглэсэн байна.


Зэвсэгт хүчин болон түүний удирдлага олонхидоо хууль ёсоор сонгогдсон  ерөнхийлөгчид үнэнч байгааг шинжээчид тэмдэглэж байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ