Саудын Аравид сөрөг хүчний 37 хүнийг цаазлажээ

“Арабын хаврын” эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон тэр хүмүүс цаазлуулагдсан хүмүүсийн дунд байсан байна.

Саудын Аравид нэг өдөр 37 хүнийг цаазлажээ. Хэвлэлд бичсэнээр, тэдний дунд 2011-2012 оны “арабын хаврын” эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон олон хүн байсан байна.


Тэднийг эрүүдэн шүүж мэдүүлэг авдаг байсан байна. Тухайлбал, бүр өсвөр насандаа эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож байсан зургаан залуугийн тухай хэвлэлд бичжээ.

НҮБ-нын мэдээгээр, Саудын Арави  тэдэнд хуулийн зөвлөгөө авахыг  зевшөөрөөгүйгээс гадна, давж заалдах боломж олгоогүй байна.

Тэднийг зодож, цахилгаанаар цохиулж, таазнаас гаваар нь дүүжлэж, гадаад ертөнцтэй харьцах боломж олгодоггүй байжээ. 

“Террорын” зүйл ангид заасан хэрэгт холбогдолтой гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ингэдэг байсныг хэвлэлд дурдсан байна.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ