Жакарт хот Индонезийн нийслэл байхаа больж байна
Индонезийн хамгийн том Жакарт хот нийслэлийн статусгүй болох нь. Тус орны эрх баригчид зохих шийдвэр гаргажээ. Нийслэлийг чухам хааш шилжүүлэх нь одоогоор мэдэгдэхгүй байгааг Киодо агентлаг уламжилсан байна. Жакарт хот Ява арлын баруун хойд эрэгт байдаг бөгөөд 9 сая гаруй хүн оршин сууж байна. 10 гаруй гол Жакарт хот дундуур урсдаг. Тухайн газар нам дор учир энэ нь борооны болон далайн өндөр түлхэлтийн улиралд гол мөрний усны түвшин өргөгдсөнөөс үүдэлтэйгээр үерт автах аюулыг ихэсгэдэг байна. Үндэсний олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байгаагаар, нийслэлийн нутаг дэвсгэрийн талаас илүү нь далайн түвшинээс нам дор байдаг учир, борооны улиралд Жакарт хотын олон дүүрэг усанд автдаг байна.
Тухайлбал, 2007 оны их үерийн үед хотын нийт талбайн 70 орчим % нь усанд автаж, зарим дүүрэгт усны түвшин 3-4 хүртэл метрээр өргөгджээ. Тэгэхэд 85-аас цөөнгүй хүн амь насаа алдаж, 350 мянга орчим оршин суугч орон гэрээ орхиход хүрсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ