Испанийн сонгуульд социалистууд ялалт байгуулжээ
Өчигдөр болсон Испанийн парламентын сонгуульд Педро Санчес тэргүүтэй Социалист ажилчны нам хамгийн их санал авч, эвслийн Засгийн газар бүрдүүлэх юм байна. Тус нам Конгрессийн 350 суудлын 123-ийг авчээ. Өмнөх Конгресст тус нам ердөө 85 суудалтай байсан аж.
Барууны үзэл баримтлалтай Ардын нам 66, центрист “Иргэд” нам 57 суудал тус тус эзэлжээ. Зүүний “Unidas Podemos” эвсэл 45, хэт барууны “VOX” нам 24 депутаттай болж байна. Бусад суудлыг Баск, Каталони, Наварра зэрэг мужуудын жижиг үндсэрхэг намууд хуваан авчээ.
Социалист ажилчны нам “Unidas Podemos” эвсэлтэй нийлээд 165 суудалтай ч, Ерөнхий сайдыг батлахад 176 санал хэрэгтэй аж. Иймд Педро Санчес дахин 11 депутатын дэмжлэг авахын тулд жижиг үндсэрхэг намуудтай хэлэлцээ хийх нь тодорхой байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ