АНУ зэвсгийн худалдааны гэрээнээс гарч байгааг Трамп зарлалаа

       АНУ зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээнээс гарч байгааг Трамп  зарлажээ.  Уг гэрээ нь улс орнуудын хоорондын зэвсгийн худалдааг  зохицуулдаг юм гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 

Трамп Индианаполис хотод АНУ-ын Үндэсний буудлагын зэвсгийн нийгэмлэгийн жил тутмын уулзалт дээр үг хэлэхдээ, тус орон гэрээнээс гарч байгааг нотлосон баримт бичигт  гарын үсэг зурсанаа  харуулжээ.  Ийм алхам нь Америкчуудын эрхийг хамгаалахад чиглэснийг тэр  онцлон тэмдэглээд,  гэрээг “муу”, “буруу” хэмээн тодорхойлсон байна.  АНУ гэрээнээс гарч байгаа тухай  албан ёсны мэдэгдлийг төрийн тэргүүн НҮБ-д  илгээх бодолтой байна.

 

Зэвсгийн худалдааны тухай гэрээ 2014 оны арванхоёрдугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсон юм.  Энэ нь  дэлхийд зэвсгийг хууль бусаар  худалдаалахаас сэргийлэх учиртай юм. Гэрээг НҮБ-ын гишүүн 154 улс дэмжиж, Иран, БНАСАУ, Сири улс эсэргүүцжээ.   23 орон, түүний дотор Орос улс түдгэлзсэн санал өгсөн байна.

 АНУ ерөнхийлөгч Барак Обамагийн үед хэдийгээр гэрээнд гарын үсэг зурсан ч, батлаагүй байсан юм.

 С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ