Владимир Путин, Ким Жон Ун нарын дээд хэмжээний түүхэн уулзалтын фото сурвалжлага


Оросын Владивосток хотноо тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын анхны бүрэн хэмжээний дээд хэмжээний уулзалт өчигдөр болж өндөрлөсөн билээ. Хоёр орны удирдагчдын ганцаарчилсан уулзалт төлөвлөсөн цагаас хоёр дахин удаан үргэлжилжээ. Дээд хэмжээний уулзалтын талаархи “РИА Новости” агентлагийн фото сурвалжлагыг дор толилуулж байна.


1.Владимир Путин, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт нийт гурван цаг үргэлжилснээс хоёр орны удирдагч хоёр цаг ганцаарчлан ярилцжээ. 


2.Хоёр орны төрийн тэргүүн яриа хэлэлцээг ний нуугүй уур амьсгалд болж, олон асуудлыг хөндсөн хэмээн дүгнэжээ.


3.Владимир Путин мэдээлэл өгөхдөө, “Бид хоёр манай орнуудын харилцааны түүх, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв байдлын талаар ярилцлаа" гэжээ.


4.Хэлэлцээний гол сэдэв нь Солонгосын хойг дахь байдал байв. Хоёр орны удирдагч одоогийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцжээ.


5.Владимир Путин мэдэгдэхдээ, Москва Пёньяны Солонгос хоорондын харилцан яриаг хөгжүүлэх, Вашингтонтой харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн хүчин чармайлтыг өндрөөр үнэлдэг гэв.


6.Оросын Ерөнхийлөгч түүнчлэн Солонгосын хойг дахь ноцтой байдлыг зөөлрүүлэх, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Москва цаашид ч хамтран ажиллахад бэлэн гэжээ.


7.Ким Жон Ун тэмдэглэхдээ, Хойд Солонгос, Оросын харилцаа улам бүр өөдлөн дэвшиж буй нь хоёр орны ашиг сонирхолд нийцэхээс гадна нийт бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал гэдгийг онцолжээ.


8. Уулзалтын үеэр хоёр орны удирдагч Алс дорнод дахь дэд бүтцийн төслүүдийг авч хэлэлцжээ. Тухайлбал, Солонгосын хойгийн өмнөд ба хойд хэсгийг төмөр замаар холбож, улмаар Оросын Транссибирийн төмөр замтай шууд холбох төслийн талаар ярилцсан байна.


9. Оросын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчид уулзалтын үеэр тохиролцсон зүйлүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлж байх болно гэж амлажээ.


10. Дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа болсон хэвлэлийн бага хуралд Владимир Путин саммитын үр дүнд сэтгэл ханамжтай байна гэж мэдэгджээ.


11. Владимир Путин хэлэхдээ, “Ким Жон Ун нээлттэй, яриа мэтгэлцээнд чөлөөтэй байж үзэл бодлоо илэрхийлж чаддаг, ярилцахад маш сонирхолтой хүн юм” гэжээ.


12. Ганцаарчилсан уулзалтын дараа яриа хэлэлцээ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилжээ.


13. Владимир Путин, Ким Жон Уны аль аль нь уулзалт амжилттай болсон гэж байв.


14. Яриа хэлэлцээ өндөрлөсний дараа Ким Жон Ун Владимир Путин солонгос илд бэлэглэжээ.


15. Оросын Ерөнхийлөгч хариуд нь орос сэлэм, аяны цайны сервиз дурсгажээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ