Шри-Ланкад хоёр дахь ээлжийн халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ

“Исламын улс” бүлэглэлийн дэмждэг “Thouheeth Jamath” байгууллагын террористууд хоёр дахь ээлжийн дэлбэлэлт үйлдэхээр төлөвлөж байжээ.  Телевизийн CNN  суваг эндхийн тагнуулын албаны мэдээг иш татан ингэж уламжилсан байна.

Террорын халдлагад амь үрэгдэгсдийг нутаглуулах үеэр террористууд хэд хэдэн дэлбэлэлт үйлдэх бодолтой байсныг мэдээлж байна.

“Ислам улс” бүлэглэл Шри-Ланкад террорын ажиллагаа үйлдсэнээ  дөрөвдүгээр сарын 23-нд хүлээсэн юм. Сүүлчийн мэдээгээр,  321 хүн амь үрэгдэж, 520 гаруй хүн шархаджээ. Дараа өдөр нь нийслэл Коломбо  хотод дахин дэлбэрэлт болж,  тэсрэх төхөөргийг аюулгүй болгох үед  хотын нэг сүмийн дэргэд тавьсан машинд  бөмбөг дэлдбэрсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэснээс хойш 60 хүнийг баривчилж, бас олон арван хүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ.  Террорын ажиллагаанд долоо-найман жилийн турш бэлтгэсэн байж болох юм гэж эрх баригчид үзэж байна.

С.Инда“Исламын улс” бүлэглэлийн дэмждэг “Thouheeth Jamath” байгууллагын террористууд хоёр дахь ээлжийн дэлбэлэлт үйлдэхээр төлөвлөж байжээ.  Телевизийн CNN  суваг эндхийн тагнуулын албаны мэдээг иш татан ингэж уламжилсан байна.

Террорын халдлагад амь үрэгдэгсдийг нутаглуулах үеэр террористууд хэд хэдэн дэлбэлэлт үйлдэх бодолтой байсныг мэдээлж байна.

“Ислам улс” бүлэглэл Шри-Ланкад террорын ажиллагаа үйлдсэнээ  дөрөвдүгээр сарын 23-нд хүлээсэн юм. Сүүлчийн мэдээгээр,  321 хүн амь үрэгдэж, 520 гаруй хүн шархаджээ. Дараа өдөр нь нийслэл Коломбо  хотод дахин дэлбэрэлт болж,  тэсрэх төхөөргийг аюулгүй болгох үед  хотын нэг сүмийн дэргэд тавьсан машинд  бөмбөг дэлдбэрсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэснээс хойш 60 хүнийг баривчилж, бас олон арван хүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ.  Террорын ажиллагаанд долоо-найман жилийн турш бэлтгэсэн байж болох юм гэж эрх баригчид үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ