Зөнч Ванга 2019 онд Азийн хэд хэдэн орон далайн цунамид өртөнө гэж байжээ
Болгарын алдарт зөнч эмэгтэй Ванга 2019 онд Азийн Хятад, Индонез, Япон зэрэг хэд хэдэн орон асар хүчтэй далайн цунами хар салхинд өртөнө гэж байсан тухай Английн “Daily Express” сонинд сануулжээ.
Багадаа сохроод ирээдүйг хардаг ер бусын чадвартай болсон гэх Ванга буюу Вангелия Пандева 2011 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркийн Дэлхийн худалдааны ихэр цамхгийг нураасан террорист халдлага, “Исламын улс” террорист байгууллагын үүсэл, Тайландыг нөмөрсөн аймшигт цунами гээд олон үйл явдлыг урьдчилан зөгнөжээ.
Ванга түүнчлэн АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч (Доналд Трамп) үл мэдэгдэх өвчинд шаналж, Европт эдийн засгийн гүн хямрал нүүрлэн иргэдийнх нь амьжиргааны түвшин мэдэгдэхүйц буурна гэж байсан аж.
Тэрээр мөн дэлхий 5079 онд сүйрнэ, нарны элч аажмаар буурна, дэлхийнхэн харь гаригийнхантай уулзана гэж хэлжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ