Путиний Зеленскийтэй харилцах тактикийг дэлгэв


Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Владимир Зеленскийн мэдэгдэл, үйлдлийг харгалзан тус орны  удирдлагатай харилцах болно  гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков  мэдэгджээ.  Түүний хэлсэн үгийг ТАСС агентлаг иш татсан байна.

Одоогийн байдлаар хоёр талын харилцааны үндсэн суурь  асуудлуудад Зеленскийн хандах хандлагыг ойлгоход олон зүйл тодорхой бус байгаа юм гэж Песков хэлжээ. Тухайлбал, Украинд оросын иргэдийг хорьж байгаа асуудлаар Зеленскийн баримтлаж буй бодлого тодорхойгүй байна гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга тодруулан тайлбарлажээ.

“Украины  шинэ ерөнхийлөгчийн хийх эхний  алхам, үйлдлийг бид хүлээж байна” гэж оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленскийн ялсныг Песков тайлбарлахдаа, гурван сая иргэнд санал өгөх боломж олгоогүй учир, санал хураалт хууль ёсны болсон гэдэг нь эргэлзээтэй юм гэж Песков тэмдэглэсэн байна.

С.Инда 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ