АНУ сансраас цохилт өгөх боломжтой тухай мэдэгджээ
Америкийн цэргийнхэн ХХ зууны “Оддын дайны” хөтөлбөрийг сэргээхээр санаархаж байна. ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын ерөнхий оператив газрын нэгдүгээр орлогч дарга, дэслэгч генерал Виктор Познихир ингэж ярьсан байна.
АНУ “пуужинг харвахаас өмнө амдан сөнөөх” үзэл баримтлал боловсруулсан бөгөөд ингэснээр бүр харвах сууринд байхад нь пуужинг устгахаар төлөвлөж байна. Ингэхдээ цохилт өгсний дараа яалт ч үгүй харваж чадах пуужингууд цаашид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг сөнөөж чадна гэж оросын генерал тэмдэглэжээ.
Бас Оросын объектуудад сэрэмжлүүлэх цохилт өгөхөд сансрын хэрэгслийг ашиглаж болохыг Оросын цэргийнхэн үгүйсгэхгүй байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хаамгаалах цохилтын хэрэгслийг сансарт байрлуулах гэсэн АНУ-ын төлөвлөгөө бүх улс оронд аюул учруулж байгаа бөгөөд учир нь сансрын уудмыг чөлөөтэй ашиглах явдлыг хязгаарлаж байгаа юм гэж ТАСС агентлаг бичжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ