Ангараг гариг дээр газар хөдөлснийг анх удаа тогтоожээ


Ангараг дахь Францын газар хөдлөлт хэмжигч “SEIS” аппарат тус гариг дээр газар хөдөлснийг анх удаа тогтоосон тухай Францын сансар судлалын “CNES” агентлаг мэдээлжээ.

Бүхээгтээ “SEIS” аппаратыг тээсэн АНУ-ын сансрын “InSight” хөлгийг 2018 оны тавдугаар сард дэлхийгээс хөөргөжээ. “InSight” хөлөг мөн оны арваннэгдүгээр сард Ангараг дээр амжилттай буусан аж. Үүнээс нэг сарын дараа газар хөдлөлт хэмжигч “SEIS” аппаратыг Ангарагийн хөөрсөнд суулгасан юм байна.

“SEIS” аппарат Ангараг гариг дахь газар хөдлөлтийн давтамж, хүч зэргийг нарийвчлан тогтоож дэлхийн сансар судлалын хөжилд чухал үүрэг гүйцэтгэх ажээ.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ