Ким Жон Ун хуягт галт тэргээр Оросын хилээр нэвтэрчээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тусгай хуягт галт тэргээр Оросын хилээр нэвтэрч Хасан гацаанд түр саатсан тухай “Интерфакс” агентлаг уламжилж байна.
Тэрээр Хасан дахь “Ким Ир Сений байшин” хэмээн алдаршсан Орос-Солонгосын найрамдлын ордонд зочилжээ. Ким Жон Ун түүнийг угтсан үндэсний хувцастай бүсгүйчүүдийн барьсан талхнаас амсахаас татгалзсан гэнэ. Харин тэрхүү талхыг Оросын Приморский хязгаар дахь Хойд Солонгосын Ерөнхий консул Зо Сек Чхор дурсгал болгон өөртөө авчээ.
Ким Жон Уны хуягт галт тэрэг цааш хөдөлж Владивостокийг зорьсон байна. Энэ сарын 25-нд Владивосток хотноо тэрээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах ажээ. Үүнээс өмнө Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Жон Ил Орост гурван удаа айлчилж байсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ