Шри-Ланкад дэлбэлэлт үйлдсэн террористууд нэг айлын хүмүүс байжээ

Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотын Shangri-La болон  Cinnamon Grand зочид буудалд болсон дэлбэлэлтийг ах дүү хоёр үйлдсэн байна. “Дейли мэйл” сонин  мөрдөн шалгах ажилд оролцож байгаа цагдаагийн офицерын мэдэгдсэнийг иш татан ингэж бичжээ.

Түүний хэлснээр, тэд 20 гаруйхан настай бөгөөд хоол амтлагчийн  бизнес эрхлэдэг  хүний хүүхдүүд байжээ. 


Үүнээс гадна, цагдаа нарыг тэдний гэрт ирэхэд нэгнийх нь эхнэр өөрийгөө дэлбэлж, ингэснээр тэр өөрөө болон түүний хоёр хүүхэд, тэрчилэн хууль сахиулах байгууллагын гурван ажилтан  амь үрэгдсэн  байна. 


Террорын “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой “Amag” агентлагийн нийтлүүлсэн гэрэл зурагт  “Дейли мэйл” сонинд бичсэнээр, Шри-Ланкад дэлбэлэлт үйлдсэн амиа золиослогчид гарчээ.


Зурагт найман хүн гарсны нэг нь л нүүрээ халхлаагүй бөгөөд энэ нь террористуудын сурталч имам Захран Хашим гэгч  хэмээн нотлож байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ