Шри-Ланкад болсон цуврал террорын ажиллагаа үйлдэгдэгсдийг нэрлэв

Шри-Ланкад хэд хэдэн сүм, зочид буудалд үйлдэж, 290 хүний  аминд хүрсэн  цуврал дэлбэрэлтэд олон улсын хэт даврагч үзэлт сүлжээ холбогдолтой гэж тус орны эрх баригчид мэдэгджээ.

Эндхийн “Жамаат ат-Таухид аль-Ватания” гэдэг жихадын бүлэглэл эдгээр дэлбэрэлтийг үйлдсэн гэдгээ хүлээснийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түрүүнд нь мэдээлсэн юм. Амиа золиослосон найман этгээд нутгийн оршин суугчид байжээ. Гэвч жихадуудын үйл ажиллагааг олон улсын исламын бүлэглэл удирдсан гэж засгийн газар үзэж байна. “Манай оронд байдаг бүлэглэл эдгээр халдлагыг үйлдсэн гэдэгт бид итгэхгүй байна. Олон улсын бүлэглэл оролцсон,  уг бүлэглэлийнг туслалцаагүйгээр эдгээр халдлагыг үйлдэж чадахгүй байх байсан” гэж Шри-Ланкийн засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ражита Сенратне мэдэгджээ.

Нутгийн хэт даврагч үзэлтнүүд гадныхантай  холбоо сүлбээтэй  байж болохыг илрүүлэхийн тулд Шри-Ланкад бусад орны орны тусламж шаардагдана гэж ерөнхий сайд Ранил Викрамахсингх түрүүнд нь мэдэгдсэн байна.

Эрх баригчид халдлагад холбогдолтой байж болох  сэжиг бүхий  24 хүнийг саатуулжээ.  Дөрөвдүгээр сарын 23-наас тус оронд онцгой байдлын горим зарлаж, нийслэл Коломбо хотод оройн 20 цагаас өглөөний 4 цаг хүртэл хөл хорьсон байна.

“Буруу ташаа мэдээлэл тарахаас сэрэмжлэх” зорилгоор  бас бүх томхон нийгмийн сүлжээ болон интернэт-мессенжерийг хаахаар  шийдвэрлэжээ.

Тусгай захирамж гаргах хүртэл их дээд сургуулийн хичээлийг хааж, даваа гарагт дуусах ёстой байсан бага, дунд сургуулийн амралтыг наад зах нь хоёр өдөр сунгасан байна. Өнөөдөр мягмар гарагт  Шри-Ланкад гашуудлын өдөр зарлажээ.

Католиг шашинтнууд дэлхий даяар  Христийн гэгээрэн гийсний баярыг тэмдэглэсэн өдөр Шри-Ланка цувралт дэлбэрэлт болсны  улмаас 290 хүн амь үрэгдэж, бас 500 орчим хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын наад зах нь 27 хүн байгаа ажээ.

Тэдний дунд Данийн хамгийн баян оршин суугч, британийн хувцасны “Asos”  интернет-худалдааны хөрөнгө оруулагч Андерс Холч Повлсены гурван хүүхэд байна. Тэдний гэр бүлийнхэн шашны баярт оролцохоор Шри-Ланкад иржээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ