Монголд дөрвөн жил амьдарсан Зеленский хийх ажлынхаа нууцыг дэлгэв
Урьдчилсан мэдээгээр, төрийн тэргүүнийг сонгох хоёр дахь шатны сонгуульд ялж байгаа Украины ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Зеленский “бүх хоригдол болон олзлогдогчийг” эх оронд нь буцаан ирүүлэх нь миний эн тэргүүний зорилт юм гэж мэдэгджээ. ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна.
Донбассын зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах ажлыг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа тэр бас мэдэгдээд, гэхдээ энэ үйл явцыг дахин эхлүүлж болох юм гэжээ.
Үүнээс гадна 2016 оны тавдугаар сараас ажиллаж байгаа Украины ерөнхий прокурор Юрий Луценког солино, тэр хуучийн багийн төлөөлөгчдийн нэг бөгөөд тэдний оронд шинэ хүмүүсийг томилно гэж Зеленский мэдэгдсэн байна.
Тавдугаар сард ерөнхийлөгчийн албан тушаалаа албан ёсоор орхих Петр Порошенког төрийн ямар нэг албан тушаалд томилож болох эсэх тухай Зеленский ярихдаа, энэ асуудлыг авч үзэхдээ нийгэмд хандана гэж хэлжээ.
Украины ерөнхийлөгчид нэр дэвшигч бөгөөд хоёр дахь шатны сонгуульд ялагдсанаа хүлээсэн одоогийн төрийн тэргүүн Петр Порошенко өнөөгийн албан тушаалаасаа буусны дараа эдлэх халдашгүй байдлын баталгааг АНУ-аас авчээ. “Страна” сонин Вашингтон дахь лоббын бүлгийнхний эх сурвалжийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Украины сэтгүүлчдийн мэдээлснээр, “Порошенког оролдохгүй байхыг” америкчууд өөр нэр дэвшигч Владимир Зеленскийн багийнханд анхааруулжээ. Дашрамд дурдахад Владимир Зеленский 41 настай, Кривой Рог хотод математикч, инженерийн гэр бүлд төрсөн бөгөөд хүүхэд байхдаа эцэг, эхийнхээ хамт Монголд дөрвөн жилийг өнгөрүүлсэн юм байна (эцэг нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байжээ)
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ