«Хезболлах» бүлэглэл Шри-Ланка улсад үйлдсэн террорын ажиллагааг буруушаав
Ливаны “Хезболлах” бүлэглэлийн удирдлага өнгөрсөн ням гарагт Шри-Ланка аралд үйлдсэн хэд хэдэн террорын ажиллагааг буруушаасныг хэвлэлд мэдээлж байна.
“Шри-Ланка улсын сүмүүд болон зочид буудлуудад үйлдэж, гэм гэмгүй олон зуун хүн өртсөн террорын үйлдлийг “Хезболлах” бүлэглэл буруушааж байна. Баяр ёслолын үеэр сүсэгтнүүд болон тэдний шашны зан үйлийг ийнхүү харлуусныг эрс буруушааж байна” гэж уг бүлэглэлийн мэдэгдэлд өгүүлжээ.
Тус хөдөлгөөн террорын аюулын эсрэг нэгдэхийг дэлхийн бүх сүсэгтэнд уриалаад, террор нь шашинд харш юм гэж онцлон тэмдэглэсэн байна.
Христийн сэхээрэн гийсний баярын үеэр өнгөрсөн ням гарагт Шри-Ланкийн католиг шашны сүмүүд болон зочид буудлуудад найман удаа дэлбэрэлт болжээ. Засгийн газөр хөл хорих цаг тогтоосон байна. Сүүлчийн мэдээгээр, наад зах нь 215 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан байна. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын 35 орчим хүн байгаа ажээ.
Террорын ажиллагаа үйлдэх ажлыг зохион байгуулсан байж болох 13 сэжигтнийг цагдаа нар саатуулаад байна. Гэвч нэг ч байгууллага уг террорын ажиллагааг үйлдсэн гэдгээ мэдэгдээгүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ