Перугийн хуучин ерөнхийлөгч амиа хорложээ


РИА  Новости агентлаг Перу улсын телевизийн нэвтрүүлгийг иш татахдаа, тус орны ерөнхийлөгч асан Алан Гарсия амиа хорлосон тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлснийг уламжилсан байна.

 Улстөрчийг саатуулахаар гэрт нь очиход, тэр өөрийгөө буудсаныг телевизийн Telesur суваг мэдээлсэн байна. Тийнхүү тэр үхлийн шарх авчээ.  Гарсиягийн зүрх гурван удаа зогссон гэж эмч нарын хэлснийг телевизийн суваг иш татсан байна.

Цагдаа нар улстөрчийг саатуулахаар гэрт нь иржээ. Тэр утсаар ярих хэрэг байна гэж хэлээд, өрөөнөөс гарсан байна. Тийнхүү тэр өөрийгөө бууджээ.  Хуучин ерөнхийлөгчийг эмнэлэгт хүргэсэн байна. Перугийн одоогийн ерөнхийлөгч Мартин Вискарра хуучин ерөнхийлөгч нас барсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлснийг хэвлэлд мэдээлжээ. 

Хуучин ерөнхийлөгчийг гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд оролцож, түүнчилэн мөнгө угаасан гэж сэжиглэж байжээ.  Алан Гарсия 1985-аас 1990 онд, түүнчилэн 2006 оноос 2011 онд төрийн тэргүүний алба хашиж байсан юм. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ