БНАСАУ-ыг цэнэгт хушууны цөмийн түлш үйлдвэрлэж байна хэмээн сэжиглэж байна

Йонбёны (БНАСАУ) цөмийн төвд цэнэгт хушуунд зориулсан цөмийн түлш үйлдвэрлэж байж болох юм гэж америкийн стратегийн болон олон улсын судалгааны төвийн шинжээчид сэжиглэж байна.  Дөрөвдүгээр сарын 12-нд хиймэл дагуулаас хүлээж авсан зургуудад дүн шинжилгээ хийснээр  тэдэнд ийм сэжиг төржээ. 

Уран баяжуулах завод болон радиохимийн лабораторийн ойролцоо таван тусгай вагон байгаа нь зургаас харагдсан  байна. Тийнхүү эдгээр зураг нь цөмийн төв рүү цацраг идэвхит бодис тээвэрлэж буйг гэрчилж байна гэж шинжээчид ярьжээ. Цөмийн түлш болгох зориулалт бүхий плутоныг тээвэрлэхэд БНАСАУ-д түрүүнд нь ийм төрлийн вагонуудыг хэрэглэж байсан аж. 

Реактораас баруун тийш орших зам дээр барилгын том кран суурилуулсан нь зургаас бас тод харагдаж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.  Уг кран нь ямар зориулалттай болохыг шинжээчид одоогоор тайлбарлаж чадахгүй байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ