Украинд Савченко, Рубан нарыг хорионоос суллажээ


Дээд радын депутатыг нэг жил орчмын өмнө баривчилсан юм. 

 Киев мужийн Бровар хотын дүүргийн шүүх Украины Дээд радын депутат Надежда Савченко, “Офицерын корпус” байгууллагын тэргүүн Владимир Рубан нарыг  хорионоос сулласныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Би гадаадад гарах бодолгүй байна гэж Савченко онцлон тэмдэглэжээ. “Би Украины төлөө эцсийн ялалт хүртэл тэмцэх болно” гэж тэр мэдэгдсэн байна.  Депутат өөрийн хэргийг шударгаар  шийдвэрлүүлэхийг  зорих болно” гэж хэлжээ. 

Савченко парламентын байр болон засгийн газрын хороололд Рубаны хамт  террорын ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байсан гэж мөрдөн байцаагчид үздэг  байна.  

Өнгөрсөн оны гуравдугаар сард Украины парламент Савченкогийн депутатын халдашгүй эрхийг  цуцлаж, дараа нь түүний саатуулж, баривчилсан юм.

Шүүгч нар нэрээ татсанаас болоод түрүүнд нь шүүхэд энэ хэргийг хэлэлцэхийг дөрвөн удаа хойшлуулж байжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ